Та доорх зааврын дагуу Дундын дататай холбоотой тохиргоонуудыг удирдах, харах боломжтой.
Дундын дата багц идэвхэжсэний дараа "Family" цэсийн "Дундын дата" хэсэгт дундын дата багцын үлдэгдэл, гишүүдэд хуваарилсан датаны хэмжээ дуусах хугацаа болон дата хуваарилсан гишүүдийн жагсаалт харагдана.
Дундын дата багцыг удирдах эрхтэй гишүүн: Дундын дата багц худалдаж авсан гишүүн нь удирдах эрхтэй гишүүн байх ба гишүүдийн жагсаалт дунд Цэнхэр титэм тэмдэгтэй icon-той харагдана. Удирдах эрхтэй гишүүн нь дундын датаг гишүүнээс буцаах, гишүүний дата ашиглах эрхийг хаах/нээх, гишүүдэд дундын датанаас өөртөө авах эрх тохируулах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.
Дундын датанаас өөртөө авах эрх: Зөвхөн дата багцыг худалдан авсан, удирдах эрхтэй гишүүн энэ эрхийг удирдах боломжтой ба гишүүний дугаар дээр дарж ороод "Дундын датанаас өөртөө авах эрх" хэсгийг идэвхжүүлж, цуцлах үйлдлийг хийнэ.
- Эрх нь идэвхтэй үед — тухайн гишүүн өөртөө болон бусад гишүүддээ дата хуваарилах боломжтой.
- Эрх нь хаалттай үед — тухайн гишүүн зөвхөн дата худалдан авсан гишүүний хуваарилсан датаг ашиглана.
Гишүүний дата ашиглах эрхийг хаах/нээх: Зөвхөн дата багцыг худалдан авсан, удирдах эрхтэй гишүүн энэ эрхийг удирдах боломжтой ба гишүүний дугаар дээр дарж ороод дугаарын ард хэсэгт харагдах товчоор эрхийг хааж/нээх үйлдлийг хийнэ.
- Эрхийг хаасан тохиолдолд: Гишүүний ашиглаагүй дата үлдэгдэл бүрэн цуцлагдаж, тухайн гишүүн дундын датанаас огт ашиглах эрхгүй болно.
- Эрхийг нээсэн тохиолдолд: Тухайн гишүүнд дата хуваарилах, нэмж өгөх боломжтой болно.
Дундын датаны түүх харах: "Family" цэс > "Дундын дата" хэсэг > Дундын дата үлдэгдлийн ард харагдах Түүх (history icon) дээр дарахад группийн гишүүдийн дундын датанаас авсан болон буцаасан хуваарилалтын бүх гүйлгээний түүх харагдана.
Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.









