Та доорх 2 аргаар гэр бүлийн группт нэгдэх хүсэлтийг зөвшөөрч, группт нэгдэх боломжтой.
Хүсэлтийг мессежээр зөвшөөрөх:
- Юнител болон Toki Mobile-ийн дугаартай гишүүнд 140 дугаараас группт нэгдэх хүсэлт очих ба OK гэж хариу илгээснээр группт нэгдэнэ.
- Мобиком, Скайтел болон Жимобайлын дугаартай гишүүнд 140140 дугаараас группт нэгдэх хүсэлт очих ба OK гэж хариу илгээснээр группт нэгдэнэ.
Хүсэлтийг Toki апп-аар зөвшөөрөх:
Хүсэлтийг Toki апп-аар илгээсэн тохиолдолд гишүүний Toki апп-д мэдэгдэл очно. Мэдэгдэл дээр дарж Family үйлчилгээ рүү ороод зөвшөөрөх дээр дарснаар группт нэгдэнэ.
Санамж:
- Группт нэгдсэнээр таны U-Point оноо дундын дансанд орох ба гишүүн бүр зарцуулах боломжтойг анхаараарай.
- Мобиком, Скайтел болон Жимобайлын дугаартай гишүүн 140140 тусгай дугаарт хариу мессеж илгээх тариф нь 150₮ байна.
Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.









