Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Powerbank түрээслэх, буцаан байрлуулах заавар

Та Powerbank мини апп ашиглан өөрт ойр байршлаас гар утас цэнэглэх төхөөрөмж powerbank-аа түрээслэн, ашиглаж дууссан үедээ мини апп-аас өөрт ойр байршлын мэдээллээ харан буцаан байрлуулах боломжтой. 

1. Үйлчилгээ > PowerBank мини апп руу орно.
2. Түрээслэх боломжтой powerbank-ний байршлыг газрын зургаас харж тухайн байршил дээр дарна.
3. Powerbank мини апп-ын QR код уншуулах камераар төхөөрөмж дээрх QR кодыг уншуулна. 
4. Төлбөрийн аргаа сонгон төлнө.
5. Powerbank-аа төхөөрөмжөөс авч ашиглана.
6. Түрээсийн дуусах хугацаа болон хугацаа хэтрэлтийн мэдээлэл харна.
7. Ашиглаж дууссаны дараа powerbank буцаах байршлаа харж буцаан байршуулна.
8. Powerbank буцаасны дараа хугацаа хэтэрсэн бол төлбөр төлнө.

Зурган заавар

 
 

 

Санамж:

  • Хэрэглэгч powerbank буцаах байршлын төхөөрөмжөө асаалттай эсэхийг шалгаж буцаан хийх ба хэрвээ унтраалттай төхөөрөмжид буцаан хийсэн бол Powerbank мини апп дээр цаг зогсохгүйг анхаараарай.
  • Түрээсийн хугацаа дуусах үед powerbank-аа буцаагаагүй бол хугацаа хэтрэлтийн төлбөр бодогдох ба цаг тутамд 500₮-өөр 5'000₮ хүртэл тооцогдоно.
  • Хугацаа хэтрэлтийн төлбөр 5'000₮-т хүрснээс 48 цагийн дотор буцаагаагүй бол powerbank-г алга болгосонд тооцон 55'000₮-н нэхэмжлэл үүснэ.
  • Үүссэн төлбөрийн нэхэмжлэхийг 30 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд хэрэглэгчийн мэдээлэл Монгол Банкны Зээлийн Мэдээллийн Санд бүртгэгдэнэ.
 

 

Зөвлөгөө:

  • Хэрэглэгч өмнө нь түрээсэлсэн powerbank-аа буцаан, төлбөрийн үлдэгдэлгүй тохиолдолд дахин түрээслэх боломжтой.
  • Powerbank-аа хугацаандаа буцаавал нэмэлт төлбөр төлөхгүй.