Toki апп бол UG arena-ийн албан ёсны апп юм.
UG Arena мини апп–с авах боломжтой үйлчилгээнүүд
Toki апп-аар дамжуулан тоглолтын тасалбараа авах, суудал дээрээ уух, идэх зүйлсээ хүргүүлэх, зогсоолын төлбөрөө автоматаар төлөх зэрэг UG Arena дахь шинэлэг үйлчилгээнүүдийг авах мөн UG Arena доторх газрын зураг, тайлбар, байршлын мэдээлэл харах боломжтой.
Тоглолт, тэмцээний тасалбар авах заавар
Та UG arena дээр болох тоглолт, тэмцээний тасалбараа Toki апп-аар захиалах боломжтой.
1. Үйлчилгээ > Бүгд > Энтертайнмент > UG arena мини апп руу орно.
2. Тасалбар захиалах цэс рүү орно.
3. Үзэхийг хүссэн эвентээ тус бүрийн категориос эсвэл бүгд хэсгээс сонгоно.
4. Боломжтой суудлаас сонгон Тасалбар авах дээр дарна. /Танхимын суудлын зургийг татаж харах боломжтой/.
5. Төлбөрийн аргаа сонгон төлнө.
Санамж:
- Миний хэсэгт таны авсан тасалбарын мэдээлэл, QR код харагдах бөгөөд QR кодыг орохдоо уншуулаарай.
Уух болон идэх зүйлсээ суудал дээрээ хүргүүлэх заавар
Та суудлаасаа босолгүйгээр Toki апп ашиглан UG arena дотор байрлах coffee shop, lounge-нуудаас суудал дээрээ бүтээгдэхүүнээ хүргүүлэн авах боломжтой.
1. Үйлчилгээ > Бүгд > Энтертайнмент > UG arena мини апп руу орно.
2. Хүргэлт цэс рүү орж хүргүүлэх coffee shop, lounge-аа сонгоно.
3. Бүтээгдэхүүн сонгон Захиалах дарна.
4. Хүргүүлэх сонголтыг сонгоно /Хүргэлт хийгдэх хугацааг харуулна/.
5. Хүргүүлэх давхар, суудлын мэдээллээ оруулна, мөн нэмэлт тайлбар оруулж болно.
6. Төлбөрийн аргаа сонгон төлнө.
Санамж:
- Уух болон идэх зүйлсээ суудал дээрээ хүргүүлэх үйлчилгээг зөвхөн UG arena дээр тоглолт тоглолтын үеэр авах боломжтой.
- Төлбөр төлсний дараа захиалгыг цуцлах болон өөрчлөх боломжгүйг анхаараарай.
- НӨАТ-ын баримтыг coffee shop, lounge-аас гарган хүргэлтийн ажилтан танд хүлээлгэн өгнө.
Зогсоолын төлбөрөө төлөх заавар
Та UG arena дээр тоглолтоо үзэж дуусаад зогсоолоос гарахаасаа өмнө Toki апп-аар зогсоолын төлбөрөө төлснөөр хаалт дээр сааталгүй шууд гарах боломжтой.
1. Үйлчилгээ > Бүгд > Энтертайнмент > UG arena мини апп руу орно.
2. Зогсоолын төлбөр төлөх цэс рүү орно.
3. Автомашины дугаараа оруулна.
4. Төлбөрийн мэдээллээ шалган Төлөх дээр дарна.
5. Төлбөрийн аргаа сонгон төлнө.
Санамж:
- Авто төлөлтөө идэвхжүүлснээр автоматаар хэтэвчнээс төлбөрийг суутган төлөлт хийгдэх бөгөөд хэрэв таны хэтэвчний дүн хүрэлцэхгүй тохиолдолд Дараа төлөх эрхээ ашиглан зогсоолоос гарах боломжтой. Дараа төлөх эрхийн хэмжээ 20,000₮.
Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.