Toki апп-р powerbank түрээслээд буцаасан ч түрээсийн цаг зогсохгүй байгаа тохиолдолд та дараах зааврын дагуу Powerbank буцааснаа баталгаажуулах боломжтой.
1. Toki апп-н PowerBank цэс рүү орно.
2. Түрээсэлсэн Powerbank-н мэдээлэл рүү орж Powerbank буцаасан ч цаг зогсоогүй дээр дарна.
3. Powerbank буцааснаа баталгаажуулах төрлөө сонгоно.
4. QR кодоор баталгаажуулах бол та буцаасан төхөөрөмжийн хажууд байхдаа тухайн төхөөрөмжийн QR кодыг уншуулна.
5. Харин Буцаасан байршил, цагаар баталгаажуулах бол та буцаасан төхөөрөмжийн байршлыг сонгож буцаана.
6. Газрын зураг дээрээс буцаасан байршлыг олж Сонгох товчийг дарна.
7. Сонгосон байршилд буцаасан огноо болон цаг, минутаа сонгож Хүсэлт илгээх дээр дарна.
8. Хүсэлт илгээх үед төхөөрөмж асаалттай, мөн төхөөрөмжид таны түрээсэлсэн Powerbank байгаа тохиолдолд Powerbank амжилттай буцаагдана.
Санамж:
Powerbank буцаах хүсэлт илгээсэн хугацаагаар түрээсийн цагийг тооцох тул та Toki апп-аасаа Powerbank буцаагдсан эсэхийг шалгаж, хэрвээ цаг зогсоогүй байвал:
- Хүсэлт оруулах үед төхөөрөмж асаалттай байгаа эсэх
- Төхөөрөмжид таны түрээсэлсэн Powerbank байгаа эсэхийг шалгаарай.
Зөвлөгөө:
Powerbank буцаасан төхөөрөмж нь унтраалттай байхаас шалтгаалан түрээсийн цаг зогсоогүй байдаг тул та заавал асаалттай төхөөрөмжид Powerbank-аа буцаагаарай.
Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.









