Та Toki апп-н Судалгаа мини апп-аар дамжуулан Onchly судалгааны платформын танд харагдаж буй идэвхтэй судалгааг бөглөн өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах санал бодлоо хуваалцаад U-Point оноо авах боломжтой.
Судалгаанд оролцоход үнэ төлбөргүй ба таны өгсөн бүх мэдээлэл, хариулт хуулийн дагуу нууцлалтай хадгалагдана.
Профайл судалгаа:
Та өөрийн профайл судалгааг бүрэн бөглөснөөр таны сонирхол, амьдралын хэв маяг гэх зэрэг мэдээлэлд үндэслэн хамгийн тохиромжтой судалгааг танд санал болгох болно.
Санал асуулга:
Судалгаа мини апп-д богино хэмжээний санал асуулгууд тогтмол орох ба тухайн үеийн нийгэм, соёл, хэрэглээ, хандлагатай холбоотой хөнгөн, сонирхолтой сэдвүүдийн хүрээнд өөрийн үзэл бодлоо хуваалцах боломжийг олгож байгаа юм.
Та судалгаа бөглөж цуглуулсан U-Point оноогоо U-Point апп-аар дамжуулан дараах байдлаар зарцуулах боломжтой:
- Хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээний купон худалдаж авах
- U-Point-той байгууллагуудын урамшуулалд хамрагдах, тэдгээр байгууллагуудаас худалдан авалт хийхдээ зарцуулах
Санамж:
Хэрвээ танд судалгаа харагдахгүй байвал танд тохирсон судалгаа хараахан нэмэгдээгүй байх боломжтой. Тиймээс танд шинэ судалгаа санал болгох үед та дахин хандаарай.
Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.









