Засгийн газраас санаачилсан төрөөс 'чөлөөлье' аяны хүрээнд төрийн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлж эхэлсэн. Тиймээс E-Mongolia үйлчилгээг Toki апп-с авах боломжтой боллоо.
Авах боломжтой үйлчилгээнүүд:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл
- Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
- Төрсний бүртгэлийн лавлагаа
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа гэх зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой бөгөөд бусад үйлчилгээ нь удахгүй нэмэгдэнэ.
Төрийн үйлчилгээг авах заавар:
1. Toki апп-н Бүх үйлчилгээ > Төрийн үйлчилгээ дээр дарна.
2. Үйлчилгээний жагсаалтаас авах үйлчилгээгээ сонгоно.
3. Үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан Үйлчилгээ авах дээр дарна.
4. ХУР системд бүртгэлтэй утасны дугаарт илгээгдсэн нэг удаагийн баталгаажуулах кодыг оруулна.
5. Үйлчилгээний төрлөөс хамааран эхлэх болон дуусах хугацаа сонгоно.
6. Үйлчилгээний төрлөөс хамааран Үл хөдлөх хөрөнгийн Ү дугаарыг оруулна.
7. Оруулсан мэдээллийн дагуу таны лавлагаа, тодорхойлолт PDF file-аар харагдана.
8. Илгээх дээр дарж лавлагааны PDF file-аа и-мэйлээр илгээх боломжтой.
9. Хуваалцах дээр дарахад гар утасны share/хуваалцах үйлдэл хийгдэх боломжтой.
Санамж:
16-аас дээш насны Toki апп-д бүртгэлтэй Монгол улсын иргэн ашиглах боломжтой.
Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.









