"Супер бэлэгтэй 20 жил" урамшууллын хугацаанд Family үйлчилгээнд шинээр нэгдсэн Юнител болон Toki Mobile үйлчилгээний 18-с дээш насны хэрэглэгч бүр хүрд эргүүлж 1 сая хүртэлх хадгаламжийн эрх хожих боломжтой.
Family үйлчилгээний шинээр нэмэгдсэн гишүүд нь "Супер бэлэгтэй 20 жил" урамшууллын баннер луу хандаж "Миний бэлэг" хэсэг рүү ороход "Гэр бүлийн урамшууллын бэлэг" дотор 1 сая хүртэлх хадгаламжийн эрх хожих хүрд эргүүлэх эрх идэвхэжсэн байна.
1. Toki апп-н нүүр хуудас эсвэл Family үйлчилгээ рүү нэвтэрч "Супер бэлэгтэй 20 жил" урамшууллын баннер дээр дарна.
2. "Эхлэх" дээр дарна.
3. "Миний бэлэг" > "Гэр бүлийн урамшууллын бэлэг" хэсэгт харагдах 1 сая хүртэлх хадгаламжийн эрх "Хүрд эргүүлэх" дээр дарна.
4. "Хүрд эргүүлэх" дээр дарна.
5. Хүрд эргэж хадгаламжийн эрх гарч ирэх ба "Идэвхжүүлэх" дээр дарна.
6. M банкны апп нээгдэх ба та өөрийн хүрд эргүүлсэн утасны дугаараараа нэвтэрч орно.
7. М банкны апп дотор "Супер бэлэгтэй 20 жил" урамшууллын баннер луу орж хадгаламжийн промо кодоо авна.
1 сая хүртэлх хадгаламжийн промо кодоо ашиглах заавар:
М банкны "Хадгаламж" цэс рүү орж Энгийн, хугацаатай хадгаламж нээх эсвэл одоогийн хадгаламждаа эрхээ ашиглан мөнгө нэмэх боломжтой.
1. М банкны "Хадгаламж" цэс рүү орж Энгийн, хугацаатай хадгаламж нээх дээр дарж мэдээллээ оруулна.
2. Эсвэл одоогийн хадгаламжаа сонгон орж "Мөнгө нэмэх" дээр дарна.
3. "Промо код оруулах" хэсэгт купон кодоо оруулж эрхээ ашиглах боломжтой.
Санамж:
- Хүрд эргүүлэх болон хадгаламжийн эрхээ үүсгэх хугацаа 2026.07.31 хүртэл байна.
- Хүрд эргүүлж хожсон хадгаламжийн эрх нь зөвхөн Family группт шинээр нэмэгдсэн гишүүнд харагдана.
Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.









