Та доорх зааврын дагуу олон улсын галт тэрэгний тасалбараа захиалаарай.
1. Toki апп "Тасалбар" цэс рүү орно.
2. "Галт тэрэг" дээр дарна.
3. Хаанаас хаашаа хүрэх чиглэлээ оруулна.
4. Явах өдөр болон вагоны төрлөө (тасалгаат, зөөлөн) сонгосны дараа суудлаа сонгоно.
5. Суудлаа сонгохдоо Том хүн эсвэл Хүүхдийн тасалбарыг сонгон санамжтай танилцана.
6. Сонгосон суудлын тоогоор зорчигчдын мэдээллийг оруулаад "Зорчигч бүртгэх" товчийг дарна.
7. Захиалагчийн мэдээлэл хэсэгт тасалбар авах мэйлээ бичээд "Баталгаажуулах" дээр дарна.
8. eBarimt авах төрлөө сонгоно.
9. Төлбөрийн аргаа сонгон төлнө.
10. Тасалбар амжилттай захиалагдаж, миний тасалбар хэсэгт хадгалагдана.
Зурган заавар




Зөвлөгөө:
Тасалбар захиалах зорчигч хувийн мэдээллээ оруулах үед:
- Хэрэв зорчигч Монгол иргэн бол: "Монгол" дээр дарж бүх мэдээллүүдээ бөглөнө. Зөвхөн Монгол зорчигчийн мэдээлэл оруулах хэсэгт "Регистрийн дугаар болон гадаад паспортын дугаар"-ын аль нэгийг бөглөж болно.
- Хэрэв зорчигч гадаад иргэн бол: Бүх мэдээллүүдийг заавал бөглөх шаардлагатай.
Санамж:
- Зорчигч нь 12 ба түүнээс дээш настай бол "Том хүн"-д тооцогдоно.
- Таны сонгосон чиглэл болон суудлаас хамаарч үнийн дүн нэмэгдэх боломжтой.
- Та унтлагын болон тасалгаат вагонд аялах бол цагаан хэрэглэлийн 7'400₮ нэмэгдэхийг анхаараарай.
- Мөн зорчигч нь Эрхүү чиглэлийг сонгох үед Монгол улсын хилийн бүсээс гадагш зорчих тул зорчигчийн мэдээлэл ОХУ-ын тасалбар худалдаалах байгууллага руу илгээгдэх болно.
Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.









