Toki
Toki MobileToki Mobile үйлчилгээний тухай

Toki Mobile үйлчилгээний тухай

Toki Mobile үйлчилгээний тухай

Toki Mobile нь Toki апп-с залууст зориулан гаргасан үүрэн холбооны шинэ үйлчилгээ юм. 55 дугаарлалт бүхий урьдчилсан төлбөрт үйлчилгээг ашиглан бүх сүлжээнд дуудлага, мессеж хийх, өөрийн хэрэглээнд тохирсон дата багцуудаас сонгон ашиглах боломжтой. Мөн дугаартай холбоотой бүх үйлчилгээг 100% дижиталаар шийддэг нь хэрэглэгчийн цагийг хэмнэнэ.


Toki Mobile сүлжээний хамрах хүрээ:

Юнителийн 4G сүлжээ орсон бүх байршилд ашиглах боломжтой.


Toki Mobile үйлчилгээний тарифын үнэ:

Бүх сүлжээнд минут нь 100₮-р дуудлага хийж, 50₮-р мессеж илгээнэ.


Toki Mobile үйлчилгээний хүчинтэй хугацаа:

Датаны хоног нь үйлчилгээний хүчинтэй хугацаа болно. Дата болон нэгжийн аль урт хугацаагаар үйлчилгээний хүчинтэй хугацаа сунгагдана.

Toki Mobile дугаарын үнэ болон үнэлгээ

Энгийн дугаарын үнэ 0₮ байна. Тооны давхцалаас хамааран үнэ цэнтэй дугаар 500’000₮ байна.

Toki Mobile дугаар устах тохиолдол

Дугаарын үйлчилгээний хугацаа дуусаж гадагшаа дуудлага хийхгүй болсноос хойш 14 хоногийн дараа гаднаас дуудлага хүлээн авах боломжгүй болно. Орох ярианы эрх буюу гаднаас дуудлага хүлээн авах эрх хаагдсан өдрөөс 60 хоногийн дараа дугаар устаж, дахин худалдаанд гарна.

FAQ