Toki
Toki MobileToki Mobile - Шинэ дугаар авах

Toki Mobile - Шинэ дугаар авах

Шинэ дугаар авах тухай

Toki Mobile нь Toki апп-с залууст зориулан гаргасан үүрэн холбооны шинэ үйлчилгээ юм. 55 дугаарлалт бүхий урьдчилсан төлбөрт үйлчилгээг ашиглан бүх сүлжээнд дуудлага, мессеж хийх, өөрийн хэрэглээнд тохирсон дата багцуудаас сонгон ашиглах боломжтой. Мөн дугаартай холбоотой бүх үйлчилгээг 100% дижиталаар шийддэг нь хэрэглэгчийн цагийг хэмнэнэ.

'Дугаар авах' гэсэн товчийг даран, дугаараа сонгож, танин баталгаажуулалт хийн, СИМ-ний төрлөө сонгосноор шинэ дугаар авах боломжтой.

Дугаар авах
Зөвлөгөө:
  1. Нэг хэрэглэгч нэг л дугаар авах боломжтой.
  2. Эцэг, эх өөрийн танин баталгаажуулалтаар 6-16 насны хүүхдэдээ дугаар авах боломжтой.
Санамж:
  1. Нэг хэрэглэгч нэг л дугаар авах боломжтой.
  2. Насанд хүрсэн хэрэглэгч Юнителийн 5 дугаартай бол дугаар авах боломжгүйг анхаараарай.
  3. 6-16 насны хүүхэд Юнителийн 1 дугаартай бол дугаар авах боломжгүй.
  4. Зөвхөн Toki апп, Toki facebook chatbot-оос дугаартай холбоотой үйлчилгээг авах боломжтой.


Toki Mobile шинэ дугаар авах заавар

  1. Toki апп-н "Mobile" цэс рүү орно.
  2. "Дугаар авах" дээр дарна.
  3. Дугаарын дата багцыг сонгон "Үргэлжлүүлэх" дээр дарна.
  4. Энгийн, Үнэлгээтэй хэсгээс авах дугаараа сонгоно.
  5. Симний төрлөө сонгоно.
  6. Үйлчилгээний гэрээтэй танилцаж, гарын үсэг зурж зөвшөөрөн "Төлбөр төлөх" дээр дарна.
  7. Төлбөрийн аргаа сонгон төлнө.
  8. Зааврын дагуу симээ суулгаж ашиглана.


Дугаар авах
Санамж:
  1. Биет симээр шинэ дугаар авахдаа симний ард байрлах кодыг оруулахдаа дугаарыг сайтар нягтлаарай.
  2. Купон кодыг зөвхөн энгийн дугаар авах үед ашиглана. Үнэлгээтэй дугаар авах тохиолдолд купон код ашиглах боломжгүй.
Нүүр хуудаснаас "Mobile" цэс рүү орно.

Нүүр хуудаснаас "Mobile" цэс рүү орно.

FAQ