Toki
Toki MobileГар утсандаа eSIM суулгах

Гар утсандаа eSIM суулгах

Гар утсандаа eSIM суулгах заавар

Юуны түрүүнд таны утас eSIM дэмждэг эсэхийг шалгаарай. Худалдан авсан eSIM-г QR код уншуулах эсвэл гараар хуулж утсандаа суулгаснаар үйлчилгээ ашиглах боломжтой болно.


iPhone гар утсан дээр eSIM суулгах заавар:

QR кодоор eSIM суулгах бол:

  1. Settings > Cellular > Add eSIM цэс рүү орно.
  2. Use QR code > QR кодоо уншуулна.
  3. QR кодоо амжилттай уншуулснаар утсанд eSIM сууж, хэрэглээ хийх боломжтой болно.

eSIM гараар суулгах бол:

  1. Settings > Cellular > Add eSIM цэс рүү орно.
  2. Use QR code > Enter Details Manually хэсэг рүү орно.
  3. eSIM-н SM-DP+ Address, Activation code-г хуулж оруулснаар eSIM амжилттай сууж, хэрэглээ хийх боломжтой болно.


Android гар утсан дээр eSIM суулгах заавар:

QR кодоор eSIM суулгах бол:

  1. Settings > Connections > SIM card manager > Add mobile plan цэс рүү орно.
  2. Scan carier QR code хэсэгт QR кодоо уншуулснаар eSIM амжилттай сууна.

eSIM гараар суулгах бол:

  1. Settings > Connections > SIM manager цэс рүү орно.
  2. Add esim > Scan QR code > Enter Activation code хэсэгт eSIM-н кодыг хуулж оруулснаар eSIM амжилттай сууж, хэрэглээ хийх боломжтой болно.
Санамж:
  1. Та eSIM-г зөвхөн нэг удаа суулгах боломжтой. Суулгасан eSIM-ээ устгасан тохиолдолд дахин суулгах боломжгүй тул өөрийн ашиглах утас дээрээ суулгахыг анхаараарай.
  2. Өөрийн гар утсыг eSIM дэмждэг эсэхийг шалгаарай. Дуудлага хийх хэсэгтээ *#06# дугаарыг оруулж залгах товчыг дарна. Утсанд EID гэсэн гарчиг бүхий код гарч ирж байвал таны утас eSIM дэмжинэ.

FAQ