Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Зогсоолын төлбөр төлөх заавар

Та Машин мини апп-аар зогсоолоос гарахаасаа өмнө төлбөрөө төлснөөр зогсоолын хаалт дээр сааталгүй шууд гарах боломжтой ба дараах зааврын дагуу төлөөрэй.

1. Үйлчилгээ > Машин цэс рүү орно.
2. Зогсоолоос гарах дээр дарна.
3. Зогссон хугацаа болон төлбөрийн мэдээлэлтэй танилцан Зогсоолоос гарах дээр дарна.
4. Төлөх дээр дарж зогсоолын төлбөрөө төлнө.
5. Төлбөр төлөлт амжилттай хийгдэхэд Дуусгах дарна.
6. Төлбөр амжилттай төлөгдсөний дараа зогсоолоос гарах хугацаа явж эхэлнэ.

Зурган заавар

 
 

 

Санамж:

  • Төлбөр амжилттай төлөгдсөний дараа зогсоолоос гарах хугацаа явж эхлэх ба тус хугацаанд гарч амжаагүй тохиолдолд дахин төлбөр бодогдож эхлэхийг анхаараарай.
  • Автомат төлөлт идэвхжүүлснээр зогсоолын төлбөр, товчооны төлбөр, хотхоны хаалт нээх үйлчилгээний төлбөрийг 20’000₮ хүртэлх дүнгээр автоматаар төлөх боломжтой. Эргэн төлөлт таны холбосон картнаас автоматаар татагдана.
 

 

Зөвлөгөө:

  • Банкны картаа холбоод зогсоол болон товчоогоор гарахдаа үйлдэл хийлгүйгээр шууд гарах боломжтой.