Toki апп ашиглан утаснаасаа маш хялбараар өөрт хамгийн ойр такси дуудах дараах заавартай танилцаарай.
1. Үйлчилгээ > Такси цэс рүү орно.
2. Такси дуудах байршил болон үйлчилгээний төрлөө сонгоно.
3. Таксины төрлөө сонгоод Дуудлага баталгаажуулах дээр дарна.
4. Таны дуудлагыг жолооч хүлээн авсан үед жолооч болон машины мэдээлэл, ирэх хугацаа, аяллын код харагдана.
5. Такси таны байршилд ирэх үед хүлээлгийн хугацаа эхэлнэ.
6. Таксиндаа суугаад аяллын 4 оронтой кодоо жолоочдоо хэлж дуудлагаа баталгаажуулж аялал эхэлнэ.
7. Аялал дуусах үед төлбөр бодогдож, төлбөрийн задаргаа харагдах ба Төлөх дээр дарна.
8. Төлбөрийн аргуудаас сонгож төлбөрөө төлнө.
9. Аялал амжилттай дуусаж, үйлчилгээнд үнэлгээ өгөх боломжтой.
Зурган заавар



Санамж:
- Гар утасныхаа location-г асаах эсвэл өөрийн байгаа газрыг тэмдэглэж, гарч ирэх таксины төрлөөс сонгон таксигаа дуудаарай.
- Хүлээлгийн эхний өгөгдсөн хугацаанд төлбөр бодогдохгүй бөгөөд тус хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хүлээлгийн төлбөр бодогдоно.
Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.









