Toki апп-ын Захиалга цэсэд байрлах "Шингэн хүнс хүргэлт" нь шингэн хүнсийг онлайнаар захиалан хүргүүлэх боломжтой үйлчилгээ юм.
Шингэн хүнс хүргэлтийн үйлчилгээгээр та дарс, шар айраг, виски, ликёр болон бусад насанд хүрэгчдэд зориулсан согтууруулах ундааны бүтээгдэхүүнүүд, мөн алкогольгүй ундаа, амны зугаа болон бусад дагалдах хүнсний бүтээгдэхүүнүүдийг захиалах боломжтой.
Шингэн хүнс хүргэлтийн захиалга хийх хэрэглэгч нь Toki апп-д бүртгэлтэй Монгол Улсын иргэн байна. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу:
- 21 болон түүнээс дээш насны хэрэглэгч алкогольтой болон алкогольгүй бүтээгдэхүүн захиалах боломжтой.
- 16-20 насны хэрэглэгч зөвхөн non-alcoholic болон Food/Snacks ангиллын бүтээгдэхүүнүүдийг захиалах боломжтой.
Хүргэлттэй холбоотой:
- Хүргэлт одоогоор Улаанбаатар хотын А бүсэд хүргэлт хийгдэж байна.
- Хүргэлт нь захиалга өгснөөс хойш ойролцоогоор 2 цагийн дотор хүргэгдэхээр төлөвлөгдөнө. Гэсэн хэдий ч тухайн үеийн замын хөдөлгөөний нөхцөл, цаг агаар, хүргэлтийн ачаалал болон бусад хүчин зүйлээс шалтгаалан хүргэлтийн хугацаа өөрчлөгдөх боломжтой. Захиалга хийх үед харагдах хүргэлтийн хугацааг баримтална.
- Хүргэлтийн захиалгыг хүлээн авагч нь 21 нас хүрсэн байх шаардлагатай бөгөөд шаардлагатай тохиолдолд иргэний үнэмлэх эсвэл бусад хүчинтэй бичиг баримтыг шалгуулна.
- Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу согтууруулах ундаа болон насны хязгаарлалттай бүтээгдэхүүнийг 21 нас хүрээгүй хүнд хүлээлгэн өгөх боломжгүй. Хүргэлтийн үед насанд хүрсэн хүлээн авагч байхгүй бол захиалга олгогдохгүй бөгөөд үйлчилгээний нөхцөлийн дагуу буцаагдах эсвэл цуцлагдах болно.
Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.









