Toki апп-н “UBEats” мини апп-р өдрийн хоол болон шууд хүргэлтийн хоолоо олон төрлийн төлбөрийн сонголтоор цахимаар захиалах боломжтой бөгөөд хоол захиалах дараах заавартай танилцаарай.
Өдрийн хоол болон шууд хүргэлтийн хоолны цэс цагийн хуваарийн дагуу шинэчлэгдэж харагдана.
1. Үйлчилгээ > Хүргэлт > UBEats мини апп руу орно.
2. Байршил оруулах дээр дарж хүргүүлэх оффисоо оруулна.
3. Захиалах хоолоо сонгоод Сагслах дээр дарна.
4. Захиалах хоолны мэдээллээ шалгаад Захиалах дээр дарна.
5. Захиалга хэсэг рүү орж шаардлагатай мэдээллүүдийг оруулж захиалгаа баталгаажуулна.
6. Ebarimt авах төрлөө сонгоод Төлбөр төлөх дээр дарж төлбөрөө төлснөөр захиалга амжилттай хийгдэнэ.
Зурган заавар
Санамж:
- Төлбөр төлсний дараа захиалгыг цуцлах болон өөрчлөх боломжгүйг анхаараарай.
-
Өдрийн хоол захиалгын цаг: 11:50-12:10 хооронд хүргүүлэн авах захиалга 09:30-д хаагдана.
12:50-13:10 хооронд хүргүүлэн авах захиалга 10:30-д хаагдана. - Шууд хүргэлтийн захиалгын цаг: Ажлын өдрүүдэд 13:00-01:00 хооронд, Амралтын өдрүүдэд 12:00-00:00 хооронд захиалга авна.
- НӨАТ-ын баримтыг UBEats мини апп дээр мэйл хаягаа бүртгүүлэн авна.
- Хоол хүргэлтийн үйлчилгээтэй холбоотой гомдолтой хэрэглэгч UBEats-н 7705-1616 утас болон info@ubeats.mn мэйл хаягуудаар холбогдон гомдлоо шийдвэрлүүлэх боломжтой.
Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.