Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Дата СИМ үйлчилгээний дата хэрэглээгээ хянах заавар

Дата хэрэглээгээ дараах зааврын дагуу шалгаарай.

Таны худалдаж авсан дата багц Airalo нэршилтэй бол Toki апп-н Дата СИМ цэсийн Миний хэсгээс суулгасан eSIM-нийхээ дата багцын үлдэгдлийг харах боломжтой.

Таны худалдаж авсан дата багц TravelSIM нэршилтэй бол тус TravelSIM-ын дата SIM нь тухайн улсын олон оператор дамжиж ажилладаг тул үлдэгдэл шалгах боломжгүй байдаг. Харин та өөрийн хэрэглэсэн датагаа гар утсаа ашиглан харах боломжтой.

IOS бол -> Гар утасныхаа Settings - Cellular дотор Current Period Roaming хэсгээс харна.
Android бол -> Гар утасныхаа Settings - Connections - Data Usage хэсгээс харна.