Toki credit үйлчилгээний нэмэлт мэдээлэлтэй танилцаарай.
Үйлчилгээтэй холбоотой
- Үйлчилгээг ашиглахын тулд НДШ төлөгч байх шаардлагагүй. Та НДШ төлөлтийн мэдээллээ өгснөөр танд илүү өндөр зээлийн эрх үүсэх боломжтой.
- Хөдөө орон нутгийн харьяалалтай байсан ч цахимаар зээлийн гэрээгээ байгуулж эрхээ тооцуулаад ашиглах боломжтой.
- Зээлийн мэдээллийн тухай хууль, ББСБ-ийн зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зээлийн эрхийн хэмжээгээр зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлнэ.
Зээлийн эрхтэй холбоотой
- Та зээлийн эрхээ ашиглан Toki Апп дээрх бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ болон Toki Pay үйлчилгээ нэвтэрсэн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын төлбөрийг төлөх боломжтой.
- Үйлчилгээг идэвхтэй ашиглаж, төлбөрөө хугацаанд нь төлснөөр кредит эрхээ нэмүүлэх боломжтой бөгөөд хүссэн үедээ эрх шинэчлэх хүсэлт илгээж кредит эрхээ дахин тооцуулж болно.
-
Дараах нөхцөлүүдэд зээлийн эрх үүсэх боломжгүй байдаг. Үүнд:
- Өр орлогын харьцаа өндөр буюу идэвхтэй зээлийн үлдэгдэл орлогын түвшинтэй харьцуулахад өндөр байх.
- Зээлийн мэдээллийн санд ангилал буурсан зээлийн үлдэгдэлтэй. - Кредит картаас хувийн данс руу мөнгө шилжүүлэх боломжгүй.
- Кредит картаар худалдан авалт хийлгүй 90 хоног болсон тохиолдолд карт царцаж “Идэвхгүй” төлөвт шилжих бөгөөд эрхээ дахин тооцоолуулах төлбөр 1'000₮ байна.
Зээлийн хүү, шимтгэлтэй холбоотой
- Зээлийн хүү бодогдохдоо тухайн өдрийн байдлаар ашигласан зээлийн эрх болон хүүгийн хэмжээнд үндэслэн тооцно. Хүүгээс хүү, шимтгэлээс хүү тооцохгүй.
- Үйлчилгээг идэвхтэй ашиглаж, эргэн төлөлтөө хугацаандаа хийсэн тохиолдолд зээлийн хүүг системээс автоматаар урьдчилан бэлдсэн аргачлалын дагуу бууруулна /сарын 3% хүртэл буурах боломжтой/.
-
Кредит карт ашиглах бүрд зээлийн дүнд үндэслэн дараах шатлалаар нэг удаагийн шимтгэл тооцно:
- 2'000₮ хүртэл дүнд 100₮
- 10'000₮ хүртэл дүнд 300₮
- 30'000₮ хүртэл дүнд 500₮
- 30'000₮-с дээш дүнд 1'000₮.
Зээлийн эргэн төлөлттэй холбоотой
-
Сар бүрийн 1-ний өдөр доорх дүнгүүдийн нийлбэр дүнгээр төлбөрийн нэхэмжлэл илгээгдэх ба нэхэмжлэлийг тухайн сарын 15-ны дотор төлөх үүрэг хүлээнэ:
- Тухайн өдрийн байдлаар хуримтлагдсан нийт хүү
- Тухайн өдрийн байдлаар хуримтлагдсан нийт шимтгэл
- Тухайн өдрийн байдлаар ашигласан кредитийн 10% эсвэл 10'000₮ -ийн аль их дүн. Хэрэв ашигласан кредит 10'000₮-с бага бол ашигласан кредитийн нийт дүн. - Төлөлтийг нэхэмжлэл гарахаас өмнө, эсвэл нэхэмжлэлийн хугацаа дуусахаас өмнө хүссэн үедээ төлөх боломжтой. Урьдчилж төлөлт хийхэд зөвхөн зээл ашигласан хугацаанд үндэслэн хүүг тооцно.
- Эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах, сунгах боломжгүй.
-
Эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээнд заасны дагуу дараах арга хэмжээг авна:
- Үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцож эхэлнэ
- Хугацаа хэтрүүлсэн өдрийн тооноос хамаарч зээлийн эрхийг өдөр бүр 1'000₮-р бууруулна.
- Хугацаа хэтэрсэн хоногоос хамаарч зээлийн мэдээллийн санд зээлийн ангиллыг бууруулж мэдээлнэ. - Зээлгүй гэсэн тодорхойлолт авах бол зээлийн гэрээгээ онлайнаар цуцлаад Toki лавлах болон онлайн ажилтантай холбогдож email хаягтаа авах, мөн 40 мянгат салбараас биеэр очиж авах боломжтой.
- Хугацаа хэтэрсэн ЗМС ангилал нь үлдэгдэл зээлийн төлбөрөө төлснөөс ажлын 24-72 цагийн дараа хэвийн ангилал руу шилжинэ.
Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.