Банкны картаа холбосноор Toki хэтэвч тань мөнгөгүй эсвэл банкны картгүй үедээ бэлэн бус мөнгөн гүйлгээ хийх шаардлага гарвал үйлчилгээний төлбөрөө төлөхдөө банк апп руу үсрэх гэх мэт олон үйлдэл хийлгүй холбосон картаа ашиглан маш хурдан, хялбараар гүйлгээ хийх боломжтой.
1. Хэтэвч цэс рүү орно.
2. Банкны карт > Карт холбох товч дээр дарна.
3. Банкны картын нүүр хэсэгт байрлах 16 орон бүхий дугаар, карт эзэмшигчийн нэр зэрэг картын мэдээлэл оруулан Үргэлжлүүлэх товч дээр дарна.
4. Баталгаажуулалт хийхийн тулд 1₮-н зарлага хийгдэх бөгөөд картын бүртгэлтэй утасны дугаар/и-мэйлд ирсэн 4 оронтой баталгаажуулах кодыг оруулан карт амжилттай холбоно.
Зурган заавар
Санамж:
- Банкны картыг холбоход тухайн картаар баталгаажуулалт хийх шаардлагатай байдаг бөгөөд таны холбосон банкны картаас 1 төгрөгийн зарлага хийгдэн Toki дебит хэтэвч рүү шилжүүлдэг. Та тухайн 1 төгрөгийг дараагийн худалдан авалтандаа ашиглах боломжтой.
Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.