Toki
Хэрэглэгчийн бүртгэлЦарай танилт буюу Liveness хийх заавар

Царай танилт буюу Liveness хийх заавар

Царай таних/Liveness технологийн тухай

Царай таних технологи нь хэрэглэгчийг бодитоор байгааг баталгаажуулах зориулалттай. Олон улсын стандарт хангасан программаар дамжуулан хэрэглэгч бодит мөчид царайгаа таниулж байгаа эсэхийг дүрс бичлэгээр шалгаж, хуучин зураг, бичлэг, эсвэл хуурамч дүрс ашиглаагүй гэдгийг тогтоон хэрэглэгчээ баталгаажуулах процесс юм. Toki апп нь хэрэглэгчийнхээ аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор 'Amazon Recognition Face Liveness' программыг ашигладаг.

Царай танилт буюу liveness хийх заавар

  1. Toki апп-д өөрийгөө баталгаажуулах шаардлагатай үйлдэл хийхэд Баталгаажуулах хэсэг гарч ирэх ба "Баталгаажуулах" дээр дарна.
  2. Та өөрийн ашиглаж буй төхөөрөмжөөсөө Toki апп дээрээс камерт хандах эрх өгөөгүй бол энэ хэсэгт "OK" дээр дарна.
  3. Царайгаа таниулахдаа гэрэл сайтай орчинд нүдний шил, маск зэрэг халхлах зүйлгүйгээр нүүрээ хүрээнд тааруулан, хөдөлгөөнгүй хүлээнэ.
  4. Царай танилт амжилттай хийгдсэн үед та апп-аа үргэлжлүүлэн ашиглах боломжтой. Хэрвээ царай танилт амжилтгүй бол та дахин оролдох, эсвэл бусад баталгаажуулалтын арга хийх боломжтой.


Өөрийгөө баталгаажуулах шаардлагатай үйлдэл хийхэд баталгаажуулах хэсэг гарч ирэх ба "Баталгаажуулах" дээр дарна.

Өөрийгөө баталгаажуулах шаардлагатай үйлдэл хийхэд баталгаажуулах хэсэг гарч ирэх ба "Баталгаажуулах" дээр дарна.

Биометрик мэдээлэл оруулах заавар

Toki апп-ын Тохиргоо хэсгээс Биометрик тохиргоог идэвхжүүлэн, царай эсвэл хурууны хээг ашиглан баталгаажуулалт хийнэ.

Та гүйлгээний нууц үг оруулахын оронд царайгаа уншуулах эсвэл хурууны хээгээрээ ашиглан нууц үгээ баталгаажуулж болно. Toki апп-ын үндсэн цэсийн зүүн дээд буланд байрлах Тохиргоо хэсэгт орж, Биометрик тохиргоог асаана. Гүйлгээний нууц үгээ оруулснаар тохиргоо идэвхэжнэ.

FAQ