Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Privacy sticker буюу өөрийн утасны дугаарыг QR стикер болгон нууцлах заавар

“Privacy sticker” үйлчилгээ нь өөрийнхөө утасны дугаарыг QR стикерийн тусламжтай нууцлан, аюулгүй байдлаа хангах зориулалттай үйлчилгээ бөгөөд дараах QR sticker худалдаж авах газрууд болон заавартай танилцаарай.

Дараах газруудаас QR sticker худалдаж аваад дугаараа холбох боломжтой. QR sticker-н үнэ: 5'000₮

  • CU
  • City car wash 
  • Toyota Top Motors

Стикерээ идэвхжүүлэх заавар:

1. Үйлчилгээ > Машин цэс рүү орно.
2. Privacy sticker мини апп руу орно.
3. Стикер идэвхжүүлэх дээр дарж биет стикер дээрх QR кодыг уншуулна.
4. Тээврийн хэрэгслийн улсын дугаар, утасны дугаараа оруулж хадгалснаар стикер амжилттай идэвхэжнэ.

Зурган заавар