Toki Mobile - eSIM-р шинэ дугаар авах заавар

Toki Mobile - eSIM-р шинэ дугаар авах заавар

Toki Mobile нь Toki апп-с залууст зориулан гаргасан үүрэн холбооны шинэ үйлчилгээ юм. 55 дугаарлалт бүхий урьдчилсан төлбөрт үйлчилгээг ашиглан бүх сүлжээнд дуудлага, мессеж хийх, өөрийн хэрэглээнд тохирсон дата багцуудаас сонгон ашиглах боломжтой. Мөн дугаартай холбоотой бүх үйлчилгээг 100% дижиталаар шийддэг  нь хэрэглэгчийн цагийг хэмнэнэ.
1. Mobile цэс рүү орно.
2. Дугаар авах дээр дарна.
3. Энгийн, Үнэлгээтэй хэсгээс авах дугаараа сонгоно.
4. Танин баталгаажуулалт хийн, өөртөө эсвэл хүүхдэдээ дугаар авах эсэхээ сонгоно.
5. Дугаарын датаг сонгон Үргэлжлүүлэх дээр дарна.
6. Симний төрлөө сонгоно.
7. И-мэйл хаяг оруулж Үргэлжлүүлэх дээр дарна.
8. Үйлчилгээний гэрээтэй танилцаж, гарын үсэг зурж зөвшөөрнө.
9. Төлбөрийн аргаа сонгон төлнө.
10. Зааврын дагуу симээ суулгаж ашиглана.

Зурган заавар

 
 

 

Дугаар устах тохиолдол:

  • Дугаарын үйлчилгээний хугацаа дуусаж гадагшаа дуудлага хийхгүй болсноос хойш 14 хоногийн дараа гаднаас дуудлага хүлээн авах боломжгүй болно. Орох ярианы эрх буюу гаднаас дуудлага хүлээн авах эрх хаагдсан өдрөөс 60 хоногийн дараа дугаар устаж, дахин худалдаанд гарна.
 

 

Санамж:

  • Нэг хэрэглэгч нэг л дугаар авах боломжтой.
  • Насанд хүрсэн хэрэглэгч Юнителийн 5 дугаартай бол дугаар авах боломжгүйг анхаараарай.
  • 6-16 насны хүүхэд Юнителийн 1 дугаартай бол дугаар авах боломжгүй.
  • Зөвхөн Toki апп, Toki facebook chatbot болон 77074477 дугаараас дугаартай холбоотой үйлчилгээг авах боломжтой.
 

 

Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.

Toki Mobile - Биет симээр шинэ дугаар авах заавар

Гар утсандаа eSIM суулгах заавар

Toki Mobile - Дата авах заавар

Toki Mobile - Нэгж авах заавар

Toki Mobile - eSIM-р сим сэргээх заавар

Toki Mobile - Биет симээр сим сэргээх заавар

Toki Mobile - Mobile legends: Bang Bang урамшуулал