Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Хот хоорондын автобусны тасалбар захиалах заавар

Хот хоорондын автобусны тасалбараа олон төрлийн төлбөрийн сонголтоор цахимаар захиалах дараах заавартай танилцаарай.

1. Үйлчилгээ > ТасалбарАвтобус мини апп руу орно.
2. Зорчих чиглэлээ сонгоно.
3. Өдөр, цагаа сонгоод Тасалбар авах дээр дарна.
4. Суудлаа сонгон Үргэлжлүүлэх дээр дарна.
5. Захиалагчийн болон зорчигчийн мэдээлэл бөглөн Төлбөр төлөх дээр дарна.
6. НӨАТ авах төрлөө сонгоно.
7. Төлбөрийн аргаа сонгож төлнө.

Зурган заавар

 
 

 

Зөвлөгөө:

  •  0-5 насны хүүхдийг суудал эзлүүлэхгүйгээр үнэ төлбөргүй тээвэрлэнэ.
  • Асран хамгаалагчгүйгээр бага насны /0-12/ хүүхдийг зорчуулахгүй.
 

 

Санамж:

  • Хувийн бичиг баримтаа жолоочид шалгуулаад сууна.
  • Төлбөрийн баримт шаардлагатай бол автобус хөдлөн явахаас 30 минутын өмнө ирж лавлагаа хэвлүүлж авсан байх ба суудлаа эзэлсэн байх.
  • 60*40*20 см-ээс бага хэмжээтэй, 20 кг хүртэлх жинтэй гар тээшийг биедээ авч явахыг зөвшөөрнө.