Toki апп-с гар утас худалдан авахад ваучер эрх олгож байгаа бөгөөд дараах 2 төрлийн ваучер эрхээс аль нэгийг сонгоно:
- Эргэн төлөлтдөө ашиглах ваучер эрх - Лизингээр гар утас худалдан авсаныхаа дараа ашиглах ба 3 сарын дотор ашиглана. Эргэн төлөлт хийхдээ Toki хэтэвчийн "Урамшууллын эрх" хэсгээс ваучер эрхээ сонгон ашиглах ба ваучер эрхээ хуваан ашиглах боломжтой.
- Хөнгөлөлтийн ваучер эрх - Гар утас худалдан авах үедээ ашиглах ба 7 хоногийн дотор санал болгосон гар утсыг бэлэн эсвэл лизингээр худалдан авах үедээ Toki хэтэвчийн "Урамшууллын эрх" хэсгээс ваучер эрхээ сонгон ашиглах боломжтой.
Санамж:
Ваучер эрхийн хүчинтэй хугацаанд ваучераа ашиглаагүй бол устахыг анхаарна уу.