Toki Cashback нь хэрэглэгчдэд урамшуулал өгөх зорилготой үйлчилгээ юм. Хэрэглэгч Toki апп-аар дамжуулан үйлчилгээ авч, тодорхой үйлчилгээнүүдээс буцаан олголт (cashback) авах боломжтой хөтөлбөр юм.
Toki Cashback нь дараах 2 төрлийн буцаан олголттой:
- Үндсэн cashback: Урт хугацаанд Toki-д сонгогдсон бүх үйлчилгээ дээр байнга үйлчилдэг буцаан олголт. Энэ төрлөөр олон төрлийн үйлчилгээнээс тогтмол буцаан олголт цуглуулах боломжтой.
- Онцлох үйлчилгээний cashback: Богино хугацаанд заагдсан үйлчилгээнүүд дээр зарлагддаг өндөр хувьтай буцаан олголт. Энэ төрлөөр хэрэглэгч богино хугацаанд өндөр дүнтэй cashback цуглуулах боломжтой.
Яаж Cashback цуглуулах вэ?
Үндсэн Cashback болон Онцлох үйлчилгээний жагсаалтад орсон үйлчилгээнүүдээс харгалзах хувийн хэмжээгээр Cashback цуглуулах боломжтой. Cashback нь зөвхөн Toki данс (дебит) эсвэл Холбосон банкны картаа ашиглан төлбөр хийсэн тохиолдолд бодогдоно.
QPay, SocialPay, Credit зэрэг бусад төлбөрийн хэрэгслээр төлбөр хийх үед Cashback бодогдохгүй.