Toki Mobile нь Toki апп-с залууст зориулан гаргасан үүрэн холбооны шинэ үйлчилгээ юм. 55 дугаарлалт бүхий урьдчилсан төлбөрт үйлчилгээг ашиглан бүх сүлжээнд дуудлага, мессеж хийх, өөрийн хэрэглээнд тохирсон дата багцуудаас сонгон ашиглах боломжтой. Мөн дугаартай холбоотой бүх үйлчилгээг 100% дижиталаар шийддэг нь хэрэглэгчийн цагийг хэмнэнэ.
Дугаар захиалсан хэрэглэгчийн хувьд:
1. Мобайл цэс рүү орно.
2. Захиалсан дугаарын ард байрлах Авах дээр дарна.
3. Дугаарын датаг сонгон Үргэлжлүүлэх дээр дарна.
4. Симний төрлөө сонгоно.
5. И-мэйл хаяг оруулж Үргэлжлүүлэх дээр дарна.
6. Оруулсан и-мэйл хаягт ирсэн 4 оронтой кодыг оруулж баталгаажуулна.
7. Үйлчилгээний гэрээтэй танилцаж, гарын үсэг зурж зөвшөөрнө.
8. Төлбөрийн аргаа сонгон төлнө.
9. Зааврын дагуу симээ суулгаж ашиглана.
Зурган заавар
Шинээр дугаар авах хэрэглэгчийн хувьд:
1. Мобайл цэс рүү орно.
2. Дугаар авах дээр дарна.
3. Энгийн, Үнэлгээтэй хэсгээс авах дугаараа сонгоно.
4. Танин баталгаажуулалт хийн, өөртөө эсвэл хүүхдэдээ дугаар авах эсэхээ сонгоно.
5. Дугаарын датаг сонгон Үргэлжлүүлэх дээр дарна.
6. Симний төрлөө сонгоно.
7. И-мэйл хаяг оруулж Үргэлжлүүлэх дээр дарна.
8. Үйлчилгээний гэрээтэй танилцаж, гарын үсэг зурж зөвшөөрнө.
9. Төлбөрийн аргаа сонгон төлнө.
10. Зааврын дагуу симээ суулгаж ашиглана.
Зурган заавар
Дугаар устах тохиолдол:
Дугаарын үйлчилгээний хугацаа дуусаж гадагшаа дуудлага хийхгүй болсноос хойш 14 хоногийн дараа гаднаас дуудлага хүлээн авах боломжгүй болно. Орох ярианы эрх буюу гаднаас дуудлага хүлээн авах эрх хаагдсан өдрөөс 60 хоногийн дараа дугаар устаж, дахин худалдаанд гарна.
Санамж:
- Нэг хэрэглэгч нэг л дугаар авах боломжтой.
- Насанд хүрсэн хэрэглэгч Юнителийн 5 дугаартай бол дугаар авах боломжгүйг анхаараарай.
- 6-16 насны хүүхэд Юнителийн 1 дугаартай бол дугаар авах боломжгүй.
- Зөвхөн Toki апп, Toki facebook chatbot болон 77074477 дугаараас дугаартай холбоотой үйлчилгээг авах боломжтой.
Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.