Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Toki Мобайл - Шинэ дугаар авах заавар

Гар утсандаа eSIM суулгах заавар

Гар утсандаа eSIM суулгах заавар

Toki Mobile-н дугаар нь eSIM-р үүсэх боломжтой ба биет СИМ удахгүй худалдаанд гарна.

iPhone гар утсан дээр eSIM суулгах заавар:

  • QR кодоор eSIM суулгах бол:
  1. Settings > Cellular > Add eSIM цэс рүү орно.
  2. Use QR code > QR кодоо уншуулна.
  3. QR кодоо амжилттай уншуулснаар утсанд eSIM сууж, хэрэглээ хийх боломжтой болно.
  • eSIM гараар суулгах бол:
  1. Settings > Cellular > Add eSIM цэс рүү орно.
  2. Use QR code > Enter Details Manually хэсэг рүү орно.
  3. eSIM-н SM-DP+ Address, Activation code-г хуулж оруулснаар eSIM амжилттай сууж, хэрэглээ хийх боломжтой болно.

Android гар утсан дээр eSIM суулгах заавар:

  • QR кодоор eSIM суулгах бол:
  1. Settings > Connections > SIM card manager > Add mobile plan цэс рүү орно.
  2. Scan carier QR code хэсэгт QR кодоо уншуулснаар eSIM амжилттай сууна.
  • eSIM гараар суулгах бол:
  1. Settings > Connections >  SIM manager цэс рүү орно.
  2. Add esim > Scan QR code > Enter Activation code хэсэгт eSIM-н кодыг хуулж оруулснаар eSIM амжилттай сууж, хэрэглээ хийх боломжтой болно.
     

Санамж:

  • Та eSIM-г зөвхөн нэг удаа суулгах боломжтой. Суулгасан eSIM-ээ устгасан тохиолдолд дахин суулгах боломжгүй тул өөрийн ашиглах утас дээрээ суулгахыг анхаараарай.
  • Өөрийн гар утсыг eSIM дэмждэг эсэхийг шалгаарай. Дуудлага хийх хэсэгтээ *#06# дугаарыг оруулж залгах товчыг дарна. Утсанд EID гэсэн гарчиг бүхий код гарч ирж байвал таны утас eSIM дэмжинэ.
 


Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.

Toki Мобайл - Дата авах заавар

Toki Мобайл - Нэгж авах заавар