Toki
Toki shopToki Shop-с бараа, бүтээгдэхүүн худалдаж авах

Toki Shop-с бараа, бүтээгдэхүүн худалдаж авах

Бүтээгдэхүүн бэлнээр худалдан авах заавар

  1. Toki апп-н "Дэлгүүр" цэс рүү орно.
  2. Худалдан авах бүтээгдэхүүнээ сонгож "Худалдан авах" дээр дарна.
  3. Сагсны хэсэг рүү очих ба "Хүргэлтийн хаягаа оруулна уу" дээр дарна.
  4. Хүргэлтийн хаягаа оруулж хадгална.
  5. НӨАТ-н баримт авах төрлөө сонгоно. /Зөвхөн Номин Электроникс-н бүтээгдэхүүн авах үед НӨАТ баримт авах и-мэйл хаягаа оруулна/
  6. Төлбөр төлөх хэсгээс Toki данс, Банкны карт зэргийг ашиглаж бэлэн төлөлтөөр худалдан авах боломжтой.
  7. Худалдан авалт амжилттай болсон мэдээлэл гарч ирснээр баталгаажна.


Нүүр хуудаснаас "Дэлгүүр" цэс рүү орно.

Нүүр хуудаснаас "Дэлгүүр" цэс рүү орно.

Санамж:

Номин Электроникс-с Зурагт худалдан авах үед НӨАТ баримтыг оруулсан и-мэйл хаяг руу илгээх тул та сайтар шалгаж зөв хаягаа оруулаарай.


Toki Shop-с бараа худалдаж авах заавар

Та Toki апп-н “Дэлгүүр” цэс рүү хандаж бараа, бүтээгдэхүүнтэй танилцаад төлбөрийн аргуудын сонголтоос өөрт тохиромжтой сонгож худалдан авалт хийх боломжтой.

Toki Shop-с бараа захиалахдаа ашиглаж болох төлбөрийн аргууд

Бид танд дараах төлбөрийн аргуудыг санал болгож байна.

  1. Лизинг:

Урьдчилгаагүй, 30 сарын хугацаатай, 2.9% хүүтэй, өөрийн хүссэн нөхцөлөөр авах боломжтой.

  1. Кредит:

Зээлийн хэмжээ 50'000₮ - 500'000₮ бөгөөд ашиглалт болон эргэн төлөлтөөс хамаарч 1 сая төгрөг хүртэл өсөх боломжтой, 4% хүүтэй кредит картын ашиглалт болон эргэн төлөлтөөс хамаарч 3% хүртэл буурах боломжтой.

  1. Бэлэн төлөлт:

Хүссэн төлбөрийн аргаараа Toki дансаа цэнэглээд ашиглах боломжтой.

Бүтээгдэхүүн лизингээр худалдан авах заавар

  1. Toki апп-н "Дэлгүүр" цэс рүү орно.
  2. Худалдан авах бүтээгдэхүүнээ сонгож "Худалдан авах" дээр дарна.
  3. Сагсны хэсэг рүү очих ба "Хүргэлтийн хаягаа оруулна уу" дээр дарна.
  4. Хүргэлтийн хаягаа оруулж хадгална.
  5. НӨАТ-н баримт авах төрлөө сонгоно. /Зөвхөн Номин Электроникс-н бүтээгдэхүүн авах үед НӨАТ баримт авах и-мэйл хаягаа оруулна/
  6. Төлбөр төлөх хэсгээс "Лизингийн эрх"-г сонгоно.
  7. Лизингээр авах хэмжээ, эргэн төлөлт хийх хугацаагаа сонгоно.
  8. Лизингийн хэмжээ, урьдчилгаа төлөлтийн хэмжээг хянан "Баталгаажуулах" дээр дарна.
  9. Царайгаа таниулж баталгаажуулалт хийнэ.
  10. "Гэрээ байгуулах" дээр дарж гэрээнд шаардлагатай бусад мэдээллийг оруулан гарын үсэг зурна.
  11. Худалдан авалт амжилттай болсон мэдээлэл гарч ирснээр баталгаажна.


Нүүр хуудаснаас "Дэлгүүр" цэс рүү орно.

Нүүр хуудаснаас "Дэлгүүр" цэс рүү орно.

Санамж:

Номин Электроникс-с Зурагт худалдан авах үед НӨАТ баримтыг оруулсан и-мэйл хаяг руу илгээх тул та сайтар шалгаж зөв хаягаа оруулаарай.

Toki Shop-с захиалсан бараа хүргэгдэх хугацаа

Таны худалдан авсан барааны нийлүүлэгчээс хамаарч хүргэлтийн хугацаа тодорхойлогдоно. Та захиалгууд хэсгээс хүргэлтийн төлөв харах боломжтой.

  1. Юнител гар утас 1-3 хоногт хүргэгдэнэ.
  2. Номингийн бараа захиалга баталгаажсанаас хойш 24-72 цагийн дотор хүргэгдэнэ.

FAQ