Toki
Toki MobileToki Mobile - Squad үйлчилгээ

Toki Mobile - Squad үйлчилгээ

Squad үйлчилгээний тухай

Хэрэглэгч та 5 хүртэлх найзуудаараа Squad-аа бүрдүүлж, сар бүр тогтмол урамшуулал авах боломжтой. Найзуудынхаа Toki Pay болон Toki Mobile үйлчилгээний хэрэглээ бүрээс болон Toki Mobile доторх "Daily Trivia" mini тоглоомын асуултад зөв хариулах бүрдээ XP оноо цуглуулж, Rank-аа өсгөснөөр илүү том бэлэг авах боломжтой.

Санамж:
  1. Одоогоор Squad үйлчилгээг Toki апп-д бүртгэлтэй 25 болон түүнээс доош насны хэрэглэгчид ашиглах боломжтой.
  2. 25 ба түүнээс доош настай хэрэглэгчид Squad үүсгэлгүйгээр шууд XP цуглуулах боломжтой байна. Найзуудаа цуглуулаад илүү том бэлэг аваарай.

Squad-д найзуудаа нэмэх заавар

Та Toki Mobile хэсгээр дамжин Squad үйлчилгээ рүү орж найзуудаа нэмээрэй. Олуулаа байх тусмаа илүү хурдан оноо цуглуулах боломжтой.

  1. Toki апп-н "Mobile" цэс рүү орно.
  2. Squad руугаа орно.
  3. Гишүүдийн хэсэг рүү орно.
  4. "Гишүүн нэмэх" дээр дарна.
  5. Найзынхаа утасны дугаарыг оруулж, хүсэлтээ илгээнэ.
  6. Хүсэлт хүлээн авсан хэрэглэгч 72 цагийн дотор зөвшөөрснөөр Squad-д нэмэгдэнэ.
Нүүр хуудаснаас "Mobile" цэс рүү орно.

Нүүр хуудаснаас "Mobile" цэс рүү орно.

Зөвлөгөө:
  1. Хүсэлт илгээх гэж буй хэрэглэгч нь Toki апп-д бүртгэлгүй байсан ч та урилга илгээх боломжтой.
  2. Toki апп-д бүртгэлгүй хэрэглэгчид урилгын хүчинтэй хугацаанд тухайн дугаараараа Toki апп-д бүртгүүлж, урилгыг зөвшөөрөх боломжтой.

Squad-аас найзаа хасах заавар

  1. Toki апп-н "Mobile" цэс рүү орно.
  2. Squad руугаа орно.
  3. Гишүүдийн хэсэг рүү орно.
  4. Хасах гишүүн дээрээ дарж "Гишүүн хасах" дээр дарна.
  5. "Гишүүн хасах" дээр дарж, баталгаажуулснаар гишүүн хасагдана.
Нүүр хуудаснаас "Mobile" цэс рүү орно.

Нүүр хуудаснаас "Mobile" цэс рүү орно.

Санамж:

Найзаа хасах үед тухайн хэрэглэгчийн цуглуулсан оноо Squad-ын нийт онооноос хасагдахыг анхаараарай.

Squad-ын нэрээ солих заавар

  1. Toki апп-н "Mobile" цэс рүү орно.
  2. Squad руугаа орно.
  3. Гишүүдийн хэсэг рүү орно.
  4. Squad-ын нэр дээр дарна.
  5. Хүссэн нэрээ өгч "Хадгалах" дээр дарж солино.
Зөвлөгөө:

Squad-ын нэрийг хэдэн ч удаа солих боломжтой.

Нүүр хуудаснаас "Mobile" цэс рүү орно.

Нүүр хуудаснаас "Mobile" цэс рүү орно.

Squad-ын аватараа солих заавар

  1. Toki апп-н "Mobile" цэс рүү орно.
  2. Squad руугаа орно.
  3. Гишүүдийн хэсэг рүү орно.
  4. Өөрийн нэр дээрээ дарж ороод аватар дээрээ дарна.
  5. Хүссэн аватараа сонгоод "Сонгох" дээр дарж солино.
Зөвлөгөө:

Squad-н аватараа хэдэн ч удаа солих боломжтой.

Нүүр хуудаснаас "Mobile" цэс рүү орно.

Нүүр хуудаснаас "Mobile" цэс рүү орно.

XP оноо цуглуулах заавар

Та Toki Pay болон Toki Mobile үйлчилгээг ашиглан хэрэглээ хийх болон "Daily Trivia" mini тоглоомын асуултад зөв хариулах бүрдээ XP оноо цуглуулах боломжтой:

  1. Toki Pay-ээр төлсөн 1₮ бүрд 1XP оноо
  2. Toki Mobile-ын 1MB дата ашиглах бүрд 3XP оноо
  3. Toki Mobile-ын дугаараараа 1 минут ярих бүрд 1'000XP оноо
  4. Toki Mobile-ын дугаараараа 1 мессэж бичих бүрд 500XP оноо
  5. Daily Trivia mini тоглоомын асуултад зөв хариулах бүрд 50XP оноо тус тус орно.
Зөвлөгөө:
  1. Таны цуглуулсан XP оноо маргааш өглөө нь Squad-д нэмэгдэж орно.
  2. Олуулаа байх тусмаа илүү хурдан оноо цуглуулах тул найзуудаа нэмээрэй.

"Daily Trivia" mini тоглоомын асуултад хариулах заавар

"Daily Trivia" mini тоглоомд өдөр бүр 3 асуулт шинээр орох ба та тухайн өдрийг дуустал хүссэн үедээ хариулах боломжтой.

  1. Toki апп-н "Mobile" цэс рүү орно.
  2. Squad руугаа орно.
  3. "Daily Trivia" руу орно.
  4. Тухайн өдрийн асуултуудыг гүйлгэж харах боломжтой.

XP онооны Rank болон бэлэгтэй холбоотой

Таны болон Squad дахь гишүүдийн цуглуулсан нийт XP онооноос хамааран Rank 5 хүртэл ахих боломжтой:

  1. Rank 1 - 50’000 XP хүрвэл
  2. Rank 2 - 100’000 XP хүрвэл
  3. Rank 3 - 200’000 XP хүрвэл
  4. Rank 4 - 450’000 XP хүрвэл
  5. Rank 5 - 900’000 XP хүрвэл

Сарын төгсгөлд танай Squad хэдэн оноотой байснаас харгалзан тухайн Rank-ын бэлгийг авна.

Бэлэгтэй холбоотой:

  1. Toki Powerbank ашиглах эрх: Шууд таны Toki хэтэвчинд орох тул Powerbank түрээслэхдээ сонгоод ашиглах боломжтой.
  2. Сар дуустал ашиглах дата эрх: Дата эрхээ зөвхөн Toki Mobile-ын дугаарт ашиглах бөгөөд таны дугаарын үйлчилгээний хугацаа дуусаагүй байх шаардлагатай тул хоногоо сунгасны дараа Squad-аасаа идэвхжүүлэх боломжтой. Toki Mobile-ын дугаартай бол таны дугаарт шууд идэвхжиж орно. Хэрвээ Toki Mobile-н дугааргүй бол бэлгээ авснаас хойш тухайн сардаа амжиж дугаар аваад, бэлгээ идэвхжүүлэх боломжтой.
  3. Сар дуустал ашиглах дата үржүүлж авах эрх: Дата үржүүлж авах эрхээ зөвхөн Toki Mobile-ын дугаарт ашиглах ба эрх хожсоны дараа үндсэн дата багцуудаас цэнэглэхэд харгалзах хэмжээгээр дата үржигдэн олгогдоно. Хэрвээ Toki Mobile-ын дугааргүй бол урамшууллын эрхийн хугацаа дуусахаас өмнө шинэ дугаараа авах үед дата хэмжээ нь харгалзах хэмжээгээр үржигдэж орно.

FAQ