TOKI
Search…
Туслах цэс оруулах
Чатботын мессеж бичих хэсгийн хажууд байрлах 3 урт зураас нь туслах цэсийг илтгэж байдаг. Туслах цэсэнд ихдээ гурван товч оруулах боломжтой бөгөөд туслах цэс нэмэхдээ Home цэсний Deploy-IM гэсэн хэсгийг сонгоно.
Туслах цэсний товчийн нэрийг Button name хэсэгтбичих ба тухайн товчийг дарахад хийх үйлдлээс нь хамааруулан Path, Url, Submenu гэсэн сонголтын аль нэгийг нь сонгоно.
  • Path: Энэ сонголтыг хийснээр тухайн товчийг дарахад холбосон path руу чиглүүлнэ. Path холбохдоо Select Path хэсгээс холбох path-аа сонгох хэрэгтэй
  • URL: Хэрэв тухайн товчийг дарахад вэб хуудас, сайт руу чиглүүлэх бол энэхүү сонголтыг хийнэ.
  • Submenu: Нэмэлтээр дэд сонголтууд оруулах хэрэгтэй бол энэ сонголтыг сонгох бөгөөд хамгийн ихдээ таван дэд сонголт оруулна. Дэд сонголтууд нь өмнөхтэй адил Path, URL, Submenu гэсэн сонголттой байна.
Last modified 1mo ago
Copy link