TOKI
Search…
Чатбот угсрахад зайлшгүй мэдэх нэршлүүд
Хэрэглэгч үйлдэл хийсний дараа мэдээлэл түгээх- Campaign broadcast
Campaign хэсгийг Broadcast-Campaigns хэсгээс ашиглан удирдах боломжтой.
Энэ хэсгээс бүх Campaign ажлуудын жагсаалтыг харахаас гадна “Create New Campaign” буюу шинээр campaign үүсгэж болно.
Энд таны үүсгэсэн Campaign-үүдийн мэдээлэл харагдах болно.
Campaign – Campaign-н нэр
Subscriber буюу таны тохируулсан campaign node-р дамжсан хэрэглэгч нарын тоог
Message хэсэгт Сampaign-н хүрээнд илгээгдсэн нийт path/message-ний тоог харуулна.
Мөн Үзэгний тэмдэг дээр даран өөрийн үүсгэсэн campaign дээр засвар оруулах ба хасах тэмдэг дээр дарж тухайн campaign-ийг устгах боломжтой.
“Campaign” үүсгэсний дараа алхам нэмэх хэсэг гарч ирнэ.
Дараах алхмуудын дагуу тохируулна. Үүнд:
  • Type: Мессэж болон path-ийн аль нэгийг холбоно.
  • Schedule: Хэрэглэгчийн хийсэн алхмаас хэр хугацааны дараа broadcast мессежийг явуулах вэ гэдгийг сонгох бөгөөд шууд broadcast явуулах бол Immediately сонголтыг, тодорхой хугацааны дараа явуулах бол Delay сонголтыг сонгон илгээх өдөр, цагаа оруулна.
  • Delivery on: Долоо хоногийн аль өдрүүдэд мессеж илгээхийг тохируулах хэсэг бөгөөд Any – Аль ч өдөр campaign явж болох сонголт, Select days нь Мonday, Tuesday, Wednesday, Thursday, Friday, Saturday, Sunday гэдэг өдрүүдийн аль аль өдрүүдэд явуулахыг сонгох сонголт юм.
Ингээд campaign-аа үүсгэсний дараа Subscribe to campaign node-ийг чатботын урсгалдаа нэмэх хэрэгтэй. Ингэснээр бидний үүсгэсэн broadcast хэрэглэгчид амжилттай хүрэх юм.
Node-өө аль flow дээр ямар button дарсны дараа ажиллах эсвэл ямар node-н ардаас ажиллах вэ гэдгийг сонгон араас нь холбоно.
Ингээд өөрийн холбох campaign-аа сонгон save дарна. Ингэснээр платформ дээр шинээр үүсгэсэн subscribe to campaign node гарч ирнэ.
Хэрэв Campaign-ийг зогсоох бол Unsubscribe from Campaign node-рүү орж зогсоох campaign-аа сонгоно.
Last modified 3mo ago
Copy link