TOKI
Search…
Чатбот угсрахад зайлшгүй мэдэх нэршлүүд
Чатботоор худалдаа хийх- Shopping solution
Чатботоо ашиглан хялбараар хэрэглэгчийн захиалах гэж буй бүтээгдэхүүнүүдийг сагсалж, төлбөр тооцоогоо хийхийн тулд Shopping функцийг ашиглах боломжтой. Ингэхдээ та хамгийн эхэнд байгууллагын эсвэл хувийн дансаа Toki хэтэвчтэй холбосон байх хэрэгтэй бөгөөд ингэснээр Toki чатботыг ашиглан танаас худалдан авалт хийх боломжтой болох юм.
Энэ талбарт захиалга хийх path, төлбөр төлөлт амжилттай болон амжилтгүй болох үед харуулах path-ийг холбож өгнө. Ингээд save дарна.
Store функцийг идэвхижүүлснээр үндсэн 10 функцээс гадна Shopping гэсэн шинэ функц нээгдсэн байна
Shopping цэс нь бүтээгдэхүүний каталог, захиалгын мэдээлэл гэсэн хоёр хэсгээс бүрддэг.
Product Catalogue буюу бүтээгдэхүүний каталог хэсэгт бүтээгдэхүүний мэдээллээ нарийвчлан оруулна. Харин order dashboard хэсэгт захиалгын мэлээллийг харах юм.
Ингээд Product Catalogue сонголт дээр бүтээгдэхүүн оруулъя. Үүний тулд add product Button дарж оруулна. Үүнээс гадна оруулсан бүтээгдэхүүнээ даран устгах эсвэл ✏️ даран засвах боломжтой.
Shopping гэсэн функц үүсэхэд node нэмэх талбарт мөн шинээр дараах 5 node нэмэгдсэн байх болно.
Get Product- Бүтээгдэхүүн нэмэх
Add To Cart -Бүтээгдэхүүн сагслах
Remove From Cart- Сагснаас бүтээгдэхүүн хасах
View Cart- Сагсан дах бүтээгдэхүүнээ харах
Submit Order- Захиалгаа баталгаажуулах
Last modified 1mo ago
Copy link