Toki Mobile - eSIM-р шинэ дугаар авах заавар

Toki Mobile - Биет симээр шинэ дугаар авах заавар

Гар утсандаа eSIM суулгах заавар

Toki Mobile - Дата авах заавар

Toki Mobile - Нэгж авах заавар

Toki Mobile - eSIM-р сим сэргээх заавар

Toki Mobile - Биет симээр сим сэргээх заавар

Дагалдах эрх

55 Бэлэгтэй шинэ жил

55 Бэлэгтэй шинэ жил

2025.12.01 - 2026.01.04 хооронд 5 долоо хоногийн турш Toki Mobile-н бүх хэрэглэгч бэлэгтэй. Хэрэглэгч бэлэг авах эрх цуглуулж, эрхийн тоогоор бэлэг авах боломжтой байна. 7 хоног бүр өөр бэлгүүд байна.

Эрх нэмэх заавар:
1. 12.01-с хойш шинэ хэрэглэгч болоход +1 эрх
2. 10GB, 20GB, 30GB дата цэнэглэлт хийх бүрд +1 эрх
3. 10 хүртэлх найздаа дугаар авахыг санал болгож, 12.01-с хойш дугаар авсан найзынхаа 55-тай дугаарыг оруулахад +1 эрх

Бэлэг авах заавар:
1. Мобайл > Шинэ жилийн баннер зураг дээр дарна.
2. Шинэ жилийн танилцуулга зурагтай хуудасны хүссэн хэсэгтээ дарж бэлэг авах хуудас руу орно.
3. Бэлэг авах дээр дарна.
4. Бэлэг авах эрх байхгүй тохиолдолд: Эрх нэмэх дээр дарж эрхээ нэмэгдүүлнэ.
5. Бэлэг санамсаргүй байдлаар эргэж, таарсан бэлэг Popup байдлаар харагдана.
6. Миний бэлэг дээр дарж өөрийн авсан бэлгүүдээ харах боломжтой.

Зурган заавар

 
 

 

Зөвлөгөө:

  • Шинэ дугаар авах зааврыг ЭНД дарж аваарай. 
  • Дата цэнэглэлт хийх зааврыг ЭНД дарж аваарай.
 


 

Санамж:

  • Зөвхөн Toki Mobile-н 55-тай дугаартай хэрэглэгчид бэлэг авах боломжтой.
  • Биет бэлгийг зөвхөн Central tower-н 8 давхраас өөрийн бичиг баримттайгаа ирж авах боломжтой. /Биет бэлэг авсан хэрэглэгчид ажилтан утсаар мэдээлэл хүргэж, өдөр болон цагийг хэлнэ/
  • Эрхийн бичгийг 2026.01.04-с өмнө хадгалж авах шаардлагатай. /01.04-с "Миний бэлэг" хэсгээс бэлгээ харах боломжгүй болно/
  • Эрхийн бичгээр худалдан авалт хийхэд эрхийн бичгийн үнийн дүнд НӨАТ гарахгүй болохыг анхаарна уу.
  • Дата бэлгийг хэрэглэгчийн 55-тай дугаарт шууд идэвхжүүлнэ. 5 сарын хугацаатай дата авсан бол сар бүрийн 1-нд шууд идэвхэжнэ.
  • Найзын дугаар оруулахад найзын дугаар 12.01-с хойш шинэ хэрэглэгч болсон байх, өөр хэрэглэгч дугаарыг оруулаагүй байх шаардлагатайг анхаарна уу.
 

 

Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.