TOKI
Search…
Node гэж юу вэ?
Чатботын харилцааны урсгалыг бүтээж байгаа хоорондоо ялгаатай үүрэг бүхий гол хэсгүүдийг Node гэнэ. Node-өөр дамжуулан хэрэглэгчидэд мэдээлэл түгээх, мэдээлэл авах, хэрэглэгчээс ирсэн мэдээллийг харилцаанд дахин ашиглах боломжтой. Node сонгох талбарыг 2 аргаар дуудна. Үүнд:
Нэгдүгээр арга
Дэлгэцийн баруун доод буланд байрлах нэмэх тэмдэг дээр даран Node нэмэхэд node хоорондын холболтгүй байна.
Хоёрдугаар арга
Node хоорондын холболт шинээр нэмэгдэх node-тэй хамт үүснэ.
Toki чатбот платформын node-үүдийг хэрэглээнээс хамааран ерөнхий (general) болон интеграцийн (integration) гэж ангилдаг

Node засварлах

  1. 1.
    Node-ийн хажууд байрлах
    тэмдэг дээр дарна.
  2. 2.
    Тэмдэг дээр дарахад тухайн node-ийн дэлгэрэнгүй мэдээлэл шинэ цонх үүсэн харагдана.
  3. 3.
    Үүссэн шинэ цонх дахь текстэн мэдээлэлийг өөрийн хүссэн байдлаар засварлах боломжтой.
  4. 4.
    Текстэн мэдээлэл дотроо эможи оруулахын тулд хулганы баруун товчоо дарж Emoji сонголтыг сонгон оруулна.
  5. 5.
    Мэдээллийг засварлаж дууссаны дараа хадгалах SAVE товчийг дарна.

Node устгах

  1. 1.
    Node-ний хажууд байрлах
    устгах тэмдэг дээр дарна.
  2. 2.
    Ингэснээр Node-ийг устгах уу? гэсэн асуулт бүхий шинэ цонх гарч ирнэ.
  3. 3.
    Устгахдаа Delete товч дээр дарна.

Node хуулах

  1. 1.
    Node-ний хажууд байрлах
    тэмдэг дээр дарна.
  2. 2.
    Хуулах бүлгээ (path) сонгож өгнө.
  3. 3.
    Сонгосны дараа хуулах COPY гэсэн товч дээр дарна.

Node дээрх холболт

Хийсэн холболтоо устгах бол холболт эхэлж байгаа – хасах тэмдэг дээр дарахад холболтыг устгах уу гэсэн асуулга бүхий талбар гарах бөгөөд Delete товчийг дарснаар холболтыг устгах боломжтой.
Тухайн бүлэг дээрх хөгжүүлэлтээ шалгах бол Test Path товч дээр дарна.
Last modified 1mo ago