VPN нь таны төхөөрөмжийн сүлжээний IP хаягийг өөрчлөх үйлчилгээ бөгөөд таны байршлыг нуух эсвэл өөр улсаас холбогдох боломжийг олгодог.
Toki апп-ийг VPN холбосон үед ашиглах боломжтой ч VPN нь интернэт холболтыг гадаад серверээр дамжуулдаг тул апп-ын ажиллагаа удаашрах тохиолдол гарч болзошгүй. Иймд та Toki апп удаан ажиллаж байвал VPN холболтоо түр унтрааж, апп-ын ажиллагааг дахин шалгана уу.