Expression - Энэ нь логик үйлдэл ашиглан илэрхийлэл оруулах талбар юм. Илэрхийлэл бичихдээ AND, OR гэсэн 2 логик үйлдлийг ашиглана. Нэг decision node дээр хамгийн ихдээ 5-н нөхцөл оруулах боломжтой бөгөөд нөхцөлийг A1, A2 гэх мэтээр A5 хүртэл нэрлэнэ. Хэрэв нэгээс их нөхцөл оруулах бол илэрхийлэл бичих хэсэгт AND, OR ашиглан илэрхийллээ бичих бөгөөд ганц нөхцөл оруулж байгаа бол илэрхийлэл бичих хэсэгт A1 гэх мэтээр тухайн нөхцөлийн нэрийг бичнэ. Жишээ нь: Хэрэглэгчийн нас (user_age) нь 18-аас их байх гэсэн нөхцлийг шалгая. Үүний тулд харилцагчийн насны мэдээллийг хадгалж буй attribute утгыг 18-аас их эсэхийг шалгана.