TOKI
Search…
Чатбот угсрахад зайлшгүй мэдэх нэршлүүд
Хэрэглэгчээс файлаар мэдээлэл авах -Upload file
Хэрэглэгч ямар нэг файлыг харилцан ярианд ашиглах эсвэл чатбот бүтээж буй хүн нь харилцан ярианд зориулж тодорхой файл байршуулахыг хүсвэл энэхүү файл байршуулах боломж бүхий Upload File Node-г ашиглах боломжтой.
Бот хийж буй хүн нь дараах гурван төрлийн аргаар файлыг upload хийх боломжтой. Үүнд:

Public Upload

Хэрэглэгчийн сонгосон файлыг URL хэлбэрээр байршуулна. (URL руу зөвхөн 20 минутын хугацаанд хандалт хийх боломжтой.) Энэхүү файлын URL нь {{user.fileupload.url}} гэсэн системийн аттрибиутад хадгалагдах тул харилцан ярианд дараах аттрибиутыг ашиглана.

Direct Upload

URL нь дараах форматын дагуу байх ёстой.
Анхааруулга: Secure URL болон Direct upload гэсэн 2 сонголтыг сонговол файлыг таны node дахь API эцсийн цэг дээр байршуулж, аюулгүй URL үүсгэхийн тулд клоуд дээр байршуулдаг.
Энэ URL нь системээс үүсгэгдсэн аттрибиут {{user.fileupload.url}} дээр хадгалагдах болно
USER FLOW буюу ашиглах ерөнхий дараалал
  • Хэрэглэгчийн хүлээж буй файлыг байршуулах path үүсгэсэн байна.
  • Хэрэглэгч шаардлагатай файлуудыг browse хийх бас хуулах боломжтой.
  • Хэрэглэгч файлыг сонгоод Upload хэсэгт дарна.
  • Хуулж буй үйл явцыг харна.
  • Хуулж байх үед ямар нэгэн текст бичих боломжгүй.
  • Хэрэв файл хуулах явц амжилтгүй болвол алдаа заасан мэдэгдэл гарч ирэх ба File Upload хэсэг дахин эхлэнэ.
  • Дахин файлыг сонгохыг хэрэглэгчээс хүснэ.
  • Админ нь холбогдох үзүүлэлтийг цуглуулна.
  • Файл байршуулж дууссаны дараагаар ижил path дээр энэхүү үйлдлийг хийх боломжтой.
  • Цааш үргэлжлүүлэхийн тулд хэрэглэгч файл оруулах шаардлагатай.
  • Эсвэл хэрэглэгч дахин эхлэх товчийг даран урсгалыг эхлүүлэх боломжтой.
Файл хуулах node-г ашиглах үед шаардлагатай дараах хэдэн чухал мэдээллийг мэдэж байх шаардлагатай. Үүнд:
  • Хуулсны дараагаар бот хэрэглэгч рүү хүлээн авсныг баталгаажуулсан мессэж илгээгдэнэ.
  • Мөн Ботын админ дараах зүйлсийг тодорхойлох шаардлагатай.
  • Сануулах мессэж
  • Алдааны мессэж
  • Энгати файлыг 48 цаг хадгалдаг ба түүний дараагаар автоматаар устгадаг.
  • Хуулах файлыг дээд хэмжээ 5 MB
  • Файл нь doc, docx, pdf, jpg, png болон zip өргөтгөлтэй байна.
  • Zip файл нь мөн дэмжигдэхгүй файл байж болохгүй.
  • Хэрэв хуулах файлын формат нь буруу болон хэмжээ нь хязгаараас хэтэрсэн тохиолдолд Алдааны тухай мэдэгдэл гарч ирнэ.
  • Файл хуулах node үүссэний дараа хуулсан файлуудыг attribute-г удирдан ашиглах боломжтой. Уг файлд дараах {{user.fileUpload.url}} URL-аар хандах боломжтой.
  • Тэдгээр хуулсан файлын төрлийг attribute-р дамжуулан авч болно. {{User.fileUpload.type}}